Central Fansub нь Японы анимейшн буюу анимэ мөн олон ангит цуврал, бүрэн хэмжээний кинонуудыг Монгол хадмал орчуулгатайгаар хөрвүүлж та бүхэнд хүргэх зорилготой ба өөрсдийгөө хөгжүүлэхийн сацуу дуртай зүйлсээ бусдад түгээх хүсэл эрмэлзлээр нэгдсэн хэсэг бүлэг залуусын нэгдэл юм. Манай баг 2019 оны 5 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд бидэнтэй нэгдэхийг хүссэн хүн бүрийг багтаа авахдаа таатай байх болно. Central Fansub нь огт ашиг орлого олдоггүй, бүх үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр тогтдог.