Higurashi no Naku Koro ni

Higurashi no Naku Koro ni

Товч танилцуулга

1983 оны зун Хинамизава гэх бяцхан тосгонд нүүж ирсэн Маэбара Кэичи тун удалгүй нэг ангийн хүүхдүүд болох Рюүгү Рэна, Сонозаки Мион, Хожо Сатоко болон Фүрүдэ Рика нартай салшгүй сайн найзууд болцгооно. Түүний хувьд найзуудынх нь амьдрал амар жимэр мэт харагдах боловч үнэн хэрэгтээ аймшигт нууцыг цаанаа агуулна. Жил бүр тохиох баярын бэлтгэл ажлын үеэр Кэичи санамсаргүй хуучны домгуудын талаар олж мэднэ. Хамгийн аймшигтай нь, тэрбээр сүүлийн хэдэн жил нэгээр тогтохгүй хүмүүс алга болж, алагдсан болохыг олж мэдэх ба энэ бүх хэрэг тосгоныг ивээгч бурхан Ояаширо болон уг баяртай ямар нэг байдлаар холбоотой мэт санагдана. Кэичи уг хэргийн талаар шинэ найзуудаасаа асуух боловч, найзууд нь яагаад ч юм дөлж, түүнд хэрэгтэй хариултыг өгөхөөс татгалзана. Хачин явдал нэмэгдэх тоолонд, Кэичи найзууд нь түүнээс чухам юу нууж байгааг мөн тэдэнд итгэж болох үгүйд эргэлзэж эхэлнэ. Уур хилэн, үл итгэлцэл Кэичигийн сэтгэлд цэцэглэж эхлэх үед тэрбээр эцэс төгсгөлгүй нууцлаг ертөнцөд хөл алдан унана.

Episode List

Episode
Episode Title
Release Date
Copyright © Centralsubs | Made with Mary OddThemes