Princess Principal

Princess Principal

12

Action, Mystery, Historical

Polygon Pictures

Бүх насныхан

Cyborg

×

Товч танилцуулга

20-р зууны эхэн үед, Каворит хэмээх бодисын нээлт цэргийн дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг боломжтой болгож улмаар улс орныг тэмцэлд хүргэдэг. Лондон хана хэрмээр хуваагдаж, Хаант улс болон Албионы холбоо нар дайснаа үгүй хийхийн тулд тагнуулуудыг зэвсгээ болгон ашиглах замаар чимээгүйхэн дайтна. Хүндэт хатан Мэйфэйрийн сургуульд суралцдаг хэсэг охид Холбооны талд нууц тагнуулчаар ажилладаг. Гайхалтай зан чанартай, туршлагатай жолооч болох Дорошигоор удирдуулсан багт мэргэн бууч хэдий ч чулуун зүрх худалч Анге ле Карре; чадварлаг самураи Чизэ болон дуу хоолойг дуурайх мэргэжилтэн Беатрис нар багтана. Хуйвалдаан, нууцлаг зүйлсээр дүүрэн харанхуй ертөнцөд амьд үлдэхийн тулд тэд өөр өөрийн онцгой ур чадварыг Холбооны төлөө ашиглах болно. Дайны сүүдэрт, тэдэнд ганц л зорилго байх бөгөөд тэр нь даалгавраа гүйцэтгэх явдал юм.

Copyright © Centralsubs | Made with Mary OddThemes